BATJARGAL Zamba Khomyn Talyn Takhi Board Member

Замбын БАТЖАРГАЛ

Др Замбын Батжаргал нь байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 35 гаруй жил  ажилласан арвин туршлагатай. 1978 онд Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо Гидрометеорологийн Улсын Их Сургуульд физик, математикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан түүхээс
1982-1988            Цаг уур, хүрээлэн буй орчны хяналтын Үндэсний газрын дэд захирал, Цацрагт бодисын хяналт, химийн ослоос сэргийлэх албаны дарга
1988-1990           ОХУ-ын Москва хот, Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Тамгын газар, Экосистем хамгаалах, хүрээлэн буй орчны эрүүл ахуйн шинжээч
1990-1992            Төрийн сайд, Байгаль орчин, хүрээлэн буй орчны хяналтын улсын хорооны дарга
1992-1996            Монгол Улсын Байгаль орчны сайд
1998-2001            Цаг уур, гидрологи, хүрээлэн буй орчны хяналтын Үндэсний газрын Ерөнхий захирал
2005 – 2011         Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) дахь төлөөлөгч, зохицуулагч, НҮБ, Нью-Йорк хот, АНУ
2014-2016            НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгчийн Тамгын газарт зөвлөх, Улаанбаатар дахь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газар
2017 оноос           Монгол Улсыг төлөөлж буй Уур амьсгалын Тусгай Элч
Гишүүнчлэл, нийгмийн идэвх
1980-1985            МУ-ын Их Хурлын гишүүн, ХАА-н Байнгын хорооны н/б/д
1982-1987            Сансрын шинжлэх ухааны Үндэсний хорооны гишүүн
1992-2001            Байгалийн гамшгаас хамгаалах Үндэсний хорооны гишүүн
1998-2001            Ерөнхийлөгч, Монголын Байгаль Орчны Сан
1994-2000            Дэлхийн цаг уурын байгууллага (НҮБ-д харьяалагдах)-ын Азийн бүсийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч
2000-2001            НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцид нэгдсэн талуудын 4р хуралдаан(UNCCD COP 4)-ы Ерөнхийлөгч
2000-2003            НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Ажлын албаны гишүүн