CLAUDIA Feh Khomyn Talyn Takhi Founder and Board Member

КЛАУДИА Фэ

Клаудиа Фэ нь Хомын талд тахь сэргээн нутагшуулах ажлыг санаачлан эхлүүлсэн. Тэрээр 30 гаруй жилийн турш адууны төрөлд хамаарах амьтад дээр 8000 гаруй цаг ажиглалт хийсний үндсэнд Камарг-ийн адуу (Equus ferus ferus), хулан (Khulan, Equus hemionus), тахь (Equus ferus przewalskii) зэрэг зэрлэг адууны зан байдлын экологи сэдвээр олон улсын хэмжээнд үнэлэгдсэн олон тооны судалгааны ажил, тайлан нийтэлсэн. ОУБХХолбооны дэргэдэх Адууны мэргэжлийн бүлгийн дэд даргаар 10 жилийн турш ажилласөн бөгөөд эдүгээ гишүүнээр ажиллаж байна. Олон улсын Шинжлэх ухааны зөвлөлүүдийн хороо (ICSU), Үндэсний Газар Зүйн Нийгэмлэг буюу Нэшнл Жеографик, Базелийн Биологийн Сан зэрэг эх үүсвэрээс судалгааны хэд хэдэн тэтгэлэг авсны зэрэгцээ байгаль хамгаалал, шинжлэх ухааныг нутгийн малчдын туршлага мэдлэгтэй хослуулсан “Зэрлэг адуу хамгаалах тор” буюу The Wild Horse Mesh төсөл боловсруулж Ролекс сангаас шинэ санаачлага дэмжих тэтгэлэг хүртсэн. Клаудиа нь Францын Тахь Хамгаалах Холбоо болон Хомын талын тахь ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг юм.