TAKHI REINTRODUCTION

Przewalski's horse which named after the Russian explorer Nikolaj Przewalski has classified in order of Perissodactyla, family of Equidae. This species became a target for hunting which led to its extinct in the wild in the late 1960s. That time, last horses has survived in zoos. By 1990 began the discussions of reintroduction to Mongolia. Przewalski's horse's IUCN Red List Category has changed from "Extinct in the wild" to "Critically Endangered" in 2008. No it has changed to "Endangered" category since 2011.

 

 

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг буюу Хомын талын” Сээр” хэмээх газрын 14000 га хашаалсан талбайд тахь сэргээн нутагшиж байна. Онц багийн нутаг буюу Хомын тал 1999 онд Хар-Ус нуурын БЦГ-ын орчны бусэд хамрагдсан. 2003 онд Дөрвөлжин сумын иргэдийн хурлын шийдвэрээр Сээрийн 25000 га талбайг тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагааны зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтанд оруулсан.

 

Хомын талд тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагааны санхүүжилт /2001-2017/

 Швецарийн МАВА сан (MAVA)- 2001 оноос одоог хүртэл хэрэгжсэн төслийн бүх үйл ажиллагааны чиглэлд санхүүжилт оруулц байна.

 Европын холбоо (EU)- 2011-2014 оны хооронд Хомын талд хөдөөгийн хөгжлийн үйл ажиллагааны төслийг 4 жилийн туршид,  тахь сэргээн нутагшуулах зарим төсөвт санхүүжүүлсэн.

Ролекс сангаас- Хомын талд малчидтай хурал, уулзалт, сургалт зохион байгуулах барилгын ажлыг болон  малчдын жил бүрийн Форум зохион байгуулахад, хүүхлийн сургалтын зарим зардлуудад хандив орсон болно

  • 2004-2005 онуудад Францын Ли Вилларетаас нийт 22 бодьгаль тээвэрлэлт хийсэн. Хоёр удаагийн тээвэрлэлтээр 4 үржлийн сүрэг, 2 азарга үрээ ирсэн бөгөөд нийт 13 эм, 9 эр бодьгаль байв, Сүргийн бүтцийн 59% -ийг эм бодьгал эзэлж байв.
  • 2011 онд Прагын амьтны хүрээлэнгээс 1азарга, 3 гүүyнээс бүрдсэн 4 бодьгаль

Тоо толгой өсөлт

Хомын талд нийт 86 бодьгаль төрснөөс 54 тахь эсэн мэнд бойжсон

Өнөөгийн байдлаар унаганы эсэн мэнд бойжилт 74.4% тай байна.

Тээвэрлэлтээр ирсэн тахиудаас 13 бодьгаль эсэн мэнд байна.

Тахийн хорогдол 2004-2018

2004 оноос 2018 оны намар хүртлэх хугацаанд нийт 36 тахь хорогдсон. Үүний  61.1% хувийг

1-ээс доош насны унаганы  (22 толгой) хорогдол эзэлж байна. Харин 1-ээс дээш насны тахийн хорогдол 38.8% тай буюу 14 тоо толгой байсан.

 

Тохиолдож байсан бэрхшээлүүд

  • Хашаанд мал орох
  • Хачигт бабиозоор өвчлөл
  • Хашаанаас гарч алга болох
  • Өвлийн усан хангамжийн асуудал
  • Халдварт боомын өвчлөл

 

 

Тулгарах аюул занал

  • Эрлийзжилт
  • Хүрээлэн буй орчны тэмцэл (идэш тэжээл, орон зай гэх мэт)
  • Махчин амьтан (чоно)
  • Байгалийн гамшиг
  • Халдварт өвчин