2022 оны 11 сард баруун бүсийн ТХГН-ийн 12 хамгаалалтын захиргааны нийт 240 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад нийт 650 гаруй сая төгрөгийн үнэ бүхий оффисын болон хээрийн ажлын зориулалт бүхий дөрвөн улирлын 17 нэр төрлийн дүрэмт хувцас гардууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт зээлийн банк БОАЖЯ-тай хамтран “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн 2,3-р үе шатны хүрээнд хийгдэж байгаа бөгөөд 2020 оноос Монгол орны баруун болон говийн бүсэд хэрэгжиж, улсын тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхыг бэхжүүлэх, байгалийн нөөц баялгийн тогтвортой ашиглалтыг сайжруулах, орчны бүсийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Төслийн хүрээнд Хомын талын БЦГ-ын онцгой бүсэд ажилладаг 10 байгаль хамгаалагч маань дөрвөн улирлын иж бүрэн хувцас хүлээн авлаа. Байгаль орчны салбарт ийнхүү санхүүгийн дорвитой тусламж дэмжлэг үзүүлж, салбарын ажилтнуудад тав тухтай ажиллах нөхцөл боломжоор хангаж байдаг төслийн багийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Мөн энэхүү иж бүрэн хувцас хэрэгслийг дотооддоо чанартай үйлдвэрлэн нийлүүлж буй Хилийн цэргийн 0288 дугаар анги ТӨААТҮГ-т маш их баярлалаа.
© 2019 KTT - Хомын Талын Тахь ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн Дата-Артс ХХК