МУ-д тахь сэргээн нутагшуулсаны 30 жилийн ой

  • 2022-08-10

2022 онд Монгол орны унаган амьтан тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд тахь нутагшуулах буянт үйлсийг санаачлан эхлүүлсэн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт ажилтан албан хаагч нартаа ойн баярын мэнд хүргэе! 8-р сарын 6-7ний өдрүүдэд зохион байгуулагдсан ойн баярын арга хэмжээний үеэр Хомын талын тахь ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Мөнхбат “Монголын байгаль орчныг хамгаалах холбооны хүндэт гишүүн” болсон бөгөөд энэхүү үйл явдал нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Мөн байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамтрагч байгууллагуудаас бэлэг дурсгалын зүйл гардуулсанд гүнээ талархаж байна. Нийт хамтран зүтгэгчид болон орон нутгийн иргэддээ ойн баярын мэндийг дахин хүргэж сайн сайхан бүхнийг хүсье!