Хомын талын байгалийн цогцолборт газарт тэмдэгжүүлэлт хийв

  • 2020-12-25

Хомын талын байгалийн цогцолборт газар (ХТБЦГ)-ын хөл хөдөлгөөн хамгийн их байдаг газрууд болох Их бууралын Цагаан овоо, Завхан голын гүүр, Тээлийн гүүр, Хоолойн гүүр, Өндөр элст уулын баруун урд, Тахь сэргээн нутагшуулах хашааны урд хаалга зэрэг 5 хэсэгт ТХГН-ийн нэвтрэх тэмдэг бүхий самбарыг байршууллаа. Сээрийн нурууны тахь сэргээн нутагшуулж буй хэсэг нь цаашид ХТБЦГ-ын “онцгой бүс” болох бөгөөд сэргээн нутагшуулалтын хашааны орох гарах гарцууд дээр онцгой бүсийн дэглэмийг мөрдүүлэх 4 самбарыг мөн байрлуулсан

Khomyn Tal National Park

ХТБЦГ нь 2020 оны 5-р сард байгуулагдсан. Сээрийн нуруу, Хомын тал, Завхан гол, Улаан бураа, Их болон Бага Буурал, түүний салбар уулсыг хамарсан нийт 411,403.80 га талбай бүхий нутаг дэвсгэртэй.

Хомын талын байгалийн цогцолборт газар
Хомын талын байгалийн цогцолборт газар