Хомын талын тахийн тоо 100-д хүрлээ

  • 2020-07-23

2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хомын талд Шарга хэмээх тахийн гүү охин унага төрүүлснээр сэргээн нутагшуулж буй тахийн тоо 100-д хүрлээ. 6 дугаар сараас эхлэн Хомын талд арван нэгэн (11) унага төрснөөс арав (10) нь мэнд бойжиж байна. Анх Франц улсаас 2004 онд 12 тахь, 2005 онд 10 тахь, Чех улсаас 2011 онд 4 тахь тээвэрлэн авч ирж байсан түүхтэй билээ.