JEAN-LOUIS Perrin Khomyn Talyn Takhi Board Member and Founder

ЖАН ЛУЙ Перин

Жан-Луй Перин Францын Тахь Хамгаалах Холбооны Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрээр Парис дахь геофизикийн институтэд газрын гадаргуй доорх геофизикийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Францад Орлеаны Их сургууль болон АНУ-д Род Айлэндын Их сургуульд геологийн чиглэлээр сурч байсан. Тэрээр SETEC LERM хэмээх барилгын материалын инженерчлэл, судалгааны лабораторит геофизикийн инженерээр ажиллаж байжээ. Тэрээр мөн маркетинг, хүний нөөц, мэдээлэл харилцааны чиглэлээр ажиллаж байсан арвин туршлагатай. Судлаачид, төрийн байгууллага, үйлдвэрлэл, санхүүгийн салбарын хамтарсан Diamond хэмээх томоохон судалгааны төсөлд шинжлэх ухааны зохицуулагчаар ажиллаж байжээ.