Байгаль хамгаалагчид эргүүл хяналт хийв

  • 2020-12-23

Хүйтний улирал эхэлж, жил бүрийн чацаргана түүх үе ирэхэд Хомын талын байгаль хамгаалагчид 24 цагаар ажиллах шаардлагатай тулгардаг билээ. Учир нь Хомын талын Сээрийн нурууны тахь сэргээн нутагшуулах хашаанд буй Завхан гол дагуух чацарганы шугуй (Улаан бураа) -гаас чацаргана түүх гэсэн иргэд зөвхөн Дөрвөлжин сумаас төдийгүй зэргэлдээх аймгаас зорин ирцгээдэг. 2003 онд тахь сэргээн нутагшуулах зорилгоор хамгаалалтын хайс татсанаар малын бэлчээрлэлт эрс багасч, чацаргана эрчимтэй ургаж эхэлсэн нь Завхан гол дагасан чацарганы өтгөн шугуйг бий болгосон юм.

Sea buckthorn
Sea buckthorn
Ranger
Ranger patrolling

Дээр дурьдсанчлан Улаан бураагийн чацарганы шугуй нь тахь сэргээн нутагшуулах хэсэгт хамаарах бөгөөд чацаргана түүхээр ирсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн дуу чимээнээс сэргээн нутагшуулж буй тахиуд үргэх, голоос ус ууж чадахгүйд хүрэх, хайс хамгаалалтыг эвдэх, таслах зэрэг хүндрэлүүд гардаг. Тиймээс энэхүү Улаан бурааны хэсгийг байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд хариуцуулах, зөв зохистой ашиглах чиглэлээр ХТТ ТББ тасралтгүй ажиллаж ирсэн. Энэ жилийн хувьд Хомын тал нь байгалийн цогцолборт газрын ангиллаар ТХГН-ийн сүлжээнд хамрагдсан бөгөөд ХТТ ТББ-ын улсын байцаагч, байгаль хамгаалагчид 7 өдрийн турш тасралтгүй эргүүл хяналт хийж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, ТХГН-ийн тухай мэдээлэл өгч, БЦГ-ын дэглэмийг мөрдүүлэх, сануулах арга хэмжээг авч ажиллалаа.