Идэвхтэн байгаль хамгаалагчид Хомын талд

  • 2019-03-26

Хомын Талын Тахь ТББ байгаль хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор идэвхтэн байгаль хамгаалагчдын сүлжээ байгуулжээ. Сайн дураар байгаль хамгаалагч болох иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын А/110 тоот тушаалын дагуу байгаль хамгаалагчийн үнэмлэх гардан авч, анхан шатны сургалтанд хамрагдаж, ажилд ашиглах дуран, нарийвчилсан газрын зурагтай болов. Ийнхүү байгаль хамгаалагчид цагаан зээр, бөхөн, хар сүүлтийн хяналтын судалгаа, тооллогыг улирал тутамд хийж мэдээллийн санд цуглуулах үүрэг хүлээж байна. Энэхүү мэдээллийг ХТТ ТББ эмхэтгэн боловсруулж байгаль хамгаалах ажилд ашиглах юм.