ТАХЬ СЭРГЭЭН НУТАГШУУЛАЛТ

Пржевальскийн адуу буюу тахь нь амьтны аймгийн хөхтний анги, битүү туурайтны баг, адууны овогт хамаарна. Монгол улс тахийг 1930 оноос агнахыг хориглож, 1995 онд нэн ховордсон зүйлийн жагсаалтад оруулжээ. Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) тахийг 2009 онд "Байгальд устсан" зэрэглэлээс "Устаж болзошгүй" зэрэглэлд, 2011 оноос "нэн ховор" зэрэглэлд тус тус хамруулжээ.

Францын Тахь Хамгаалх Холбоо 1993 оноос Европын хэд хэдэн амьтны хүрээлэнгээс 11 тахийн бодьгалийг Өмнөд Францын Ла Вилларет хэмээх газарт байгалийн хагас зэрлэг орчинд үржүүлснээр 2000 онд тоо толгой нь 50 хүрсэн байна. Улмаар эдгээр тахиудаас гаралтай 3-р үеийн 22 бодгалийг удмын болон бусад шаардлагатай үзүүлэлтээр нь шилэн сонгож, 2004-2005 онуудад Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг "Хомын тал" -д тээвэрлэн авчирч сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлжээ.

Хомын Талын Тахь ТББ нь 2017 онд байгуулагдсан бөгөөд Хомын талд тахь сэргээн нутагшуулах ажлын менежмент, үйл ажиллагааг хүлээн авч, хэрэгжүүлж байна.