Үйл ажиллагаа

Хомын Талын Тахь ТББ нь Хомын талд тахь сэргээн нутагшуулах зорилго бүхий байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөрийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Бидний ажилтай дэлгэрэнгүй танилцана уу.

Тахь сэргээн нутагшуулалт

Популяцийн хөдлөлзүй, сүргийн бүтэц, зан төрхийн экологи, үржлийн экологи, эрүүл мэнд, амьдрах орчны ашиглалт, улирлын шилжилт хөдөлгөөн зэргийг судлахаас гадна тахь сэргээн нутагшуулж буй хашааны бүрэн бүтэн байдлыг хангах, эргүүл хяналт хийх, мал оруулахгүй байлгах зэрэг ажлуудыг өдөр бүр хийж гүйцэтгэж байна.

Байгаль хамгаалал

 
Хомын талын зэрлэг амьтад, түүний амьдрах орчныг хамгаалах нь бүс нутгийн хувьд экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой.

Орон нутгийн тогтвортой хөгжил

ХТТ ТББ нь Дөрвөлжин сумын Тогтвортой хөгжлийн төлөвлөгөө (2017-2025)-г хэрэгжүүлэхэд ЗДТГ-т дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ  нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Судалгааны хөтөлбөр

ФТХХ болон Монголын шинжлэх ухааны академи, Монгол улсын их сургууль, Ноттингэмийн их сургууль, Монтпелиерийн их сургууль зэрэг үндэсний болон олон улсын судалгааны байгууллагуудтай хамтран экосистемийн судалгааг хийж байна.

Байгалийн цогцолборт газрын менежмент

Монгол улсын их хурлын 2020 оны 5-р сарын 7-ны өдрийн 46-р тогтоолоор Хомын тал нь байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд орсон.

 

Үр дүн

Хомын талд тахь сэргээн нутагшуулсан 16 жилийн хугацаанд байгаль хамгаалах, тахийн тоо толгойг өсгөх, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр олон тооны үр дүн гаргаад байна.