Бидний тухай

ХТТ гэж хэн бэ?

Хомын талын тахь ТББ (ХТТ) нь 2014 онд үүсгэн байгуулагдсан, Францын Тахь Хамгаалах Холбооны тахь сэргээн нутагшуулах ажлыг гардан авч, үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй байгууллага бөгөөд тахийг сэргээн нутагшуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих үндсэн чиг үүрэгтэй.

 

Түүхэн замнал - Бидний эхлэл

Хомын талын анхны 12 тахь Францын Ле Вилларет-ээс тээвэрлэгдэн ирсэн. Тэд 36 цагийг модон хайрцагт өнгөрүүлж алсын зам туулжээ. Эхлээд Ле Вилларет-ээс Ним хотын онгоцны буудал хүртэл ачааны машинаар явж дараа нь ИЛ76 онгоцонд шилжиж, олон улсын нислэгээр Ховд хотын онгоцны буудалд газардав.

Бидний эрхэм зорилго

ХТТ ТББ-ын эрхэм зорилго нь дэлхий дээрх цорын ганц зэрлэг адуу, ховордлын зэрэглэлээрээ  устаж болзошгүй ангилалд буй тахийг байгальд нь сэргээн нутагшуулж хамгаалахад чиглэсэн, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан байгаль хамгаалах үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд оршино.

Зорилт

Бид байгальд бие даан амьдрах чадвар бүхий тахийн популяци (1000-1500 тахь) бий болгож, сэргээн нутагшуулах ажлын загвар бий болгохоор зорьж байна. 

Тахийн хамт олон

Хомын Талын Тахь ТББ нь нийт 14 ажилтантай. Үүнээс 5 нь Улаанбаатар хотод, 9 нь тахь сэргээн нутагшуулах төвд ажилладаг.

Хамтран ажиллагч, дэмжигч байгууллагууд

Бидний ажилтай танилцана уу

Тахь сэргээн нутагшуулалт
Хомын тал дахь байгаль хамгаалал
Орон нутгийн тогтвортой хөгжил
Судалгааны хөтөлбөр
Хомын атл БЦГ-ын менежмент
Хомын талын БЦГ-ын менежмент
Үр дүн