Бид тахь сэргээн нутагшуулснаас хойш дараах үр дүнд хүрсэн.
2004 онд Хомын талд анхны тахь ирснээс хойш тахийн тоо толгой дөрөв дахин нэмэгдэж, 26-аас 100 гаруй бодгаль болж өссөн.
Хомын талыг хамгаалалтанд авсан он жилүүдэд Монгол бөхөн, Цагаан зээр, Хар сүүлт зээр, Янгир зэрэг нэн ховор, ховор зүйл зэрлэг туруутны тоо толгой мэдэгдэхүйц өссөн.
Завхан гол дагуух зэрлэг чацарганы ойн эзлэх талбай 100 га-аас 2020 оны байдлаар 1000 га хүртэл тэлсэн нь татмын ойн экосистем мэдэгдэхүйц сайжирсныг илтгэж байна.
Тахь сэргээн нутагшуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэд идэвхтэн байгаль хамгаалагчдын сүлжээнд нэгдэж, эргүүл хяналт хийх, ойн нөөц баялгийг хамгаалах, мэдээлэл солилцох зэргээр байгаль хамгаалах ажил үйлсэд сайн дураар оролцон тахийг үнэт зүйл хэмээн үзэх өөриймсөг хандлага бий болж байна.
Жилээс жилд өсөн нэмэгдэж буй тахийн ирээдүйн амьдрах орчныг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2020 оны 5 дугаар сард Хомын тал орчмын 411,403.80га талбайг Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын хамгаалалтанд авав.
© 2019 KTT - Хомын Талын Тахь ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн Дата-Артс ХХК