Бидний тухай

Хомын Талын Тахь

Хомын талын тахь ТББ (ХТТ) нь 2014 онд үүсгэн байгуулагдсан, Францын Тахь Хамгаалах Холбооноос тахь сэргээн нутагшуулах ажлыг гардан авч, үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй байгууллага бөгөөд тахийг сэргээн нутагшуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих үндсэн чиг үүрэгтэй.

 

Түүхэн замнал - Бидний эхлэл

Хомын талын анхны 12 тахь Францын Ле Вилларет-ээс тээвэрлэгдэн ирсэн. Тэд 36 цагийг модон хайрцагт өнгөрүүлж алсын зам туулжээ. Эхлээд Ле Вилларет-ээс Ним хотын онгоцны буудал хүртэл ачааны машинаар тээвэрлэгдэж дараа нь ИЛ76 онгоцонд шилжиж, олон улсын нислэгээр Ховд хотын онгоцны буудалд газардав.

Бидний эрхэм зорилго

ХТТ ТББ-ын эрхэм зорилго нь дэлхий дээрх цорын ганц зэрлэг адуу, ховордлын зэрэглэлээрээ устаж болзошгүй (Endangered by IUCN) ангилалд буй тахийг байгальд нь сэргээн нутагшуулж, хамгаалахад чиглэсэн, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан байгаль хамгаалах үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд оршино.

Зорилт

Хомын Талын Байгалийн Цогцолборт Газарт бие даан амьдрах чадвар бүхий тахийн популяци (1000-1500 тахь) бий болгож, сэргээн нутагшуулах ажлын загвар бий болгохоор зорьж байна. 

Тахийн хамт олон

Хомын Талын Тахь ТББ нь нийт 14 ажилтантай. Үүнээс 5 нь Улаанбаатар хотод, 9 нь Хомын талын тахь сэргээн нутагшуулах төвд ажилладаг.

Хамтран ажиллагч, дэмжигч байгууллагууд

Бидний ажилтай танилцана уу

Тахь сэргээн нутагшуулалт
Байгаль хамгаалал
Орон нутгийн тогтвортой хөгжил
Судалгааны хөтөлбөр
Хомын талын БЦГ-ын менежмент
Үр дүн