Хомын тал дахь байгаль хамгаалал

Хомын тал нь Монгол орны баруун хэсэгт, Их нууруудын хотгорт орших бөгөөд Их Монгол элсний баруун хойд үзүүр болон Хар нуур, Багануур, Дөргөн нуур, Завхан гол, Тээл гол зэрэг ус намгархаг газруудтай, говь хээрийн бүсийн нутаг юм. Баруун, хойд болон зүүн талаараа хоорондоо холбоо бүхий усан сүлжээгээр, өмнөд талаараа их элсэн манхнуудаар хашигдсан 2900 км2 талбай бүхий "байгалийн арал" юм. 

 

 

Амьтан

Хомын талд нийт 46 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдснээс 7 нь бүс нутгийн болон олон улсын улаан дансанд бүртгэлтэй байна. Үүнд: Тахь (Equus ferus Przewalskii), Янгир (Capra sibirica), Хар сүүлт зээр (Gazella subgutturosa), Бөхөн (Saiga borealis), Цагаан зээр (Procapra gutturosa), Зэгсний зэрлэг гахай (Sus scrofa nigripes) зэрэг амьтад байна. Цоохор ирвэс (Panthera uncia) гүйдлээр тохиолддог.

Хомын талын арал мэт өвөрмөц тогтоц нь амьтдын хувьд аюулгүй таатай амьдрах орчин болдог. Зарим амьтдын хувьд хоргодож үлдэх сүүлчийн тархац нутаг ч байж болох юм. Жишээлбэл: Цагаан зээрийн тоо толгой, тархац нутаг нь эрс хумигдаж байсан 1980-аад онд 200 толгой цагаан зээрийг Монголын зүүн хэсгээс Хомын талруу тээвэрлэн аваачсан нь амжилттай нутагшиж, тоо толгой нь нэмэгдэж, тархац нутаг нь тэлж, Их нууруудын хотгороос Хангайн нурууны баруун хэсэг хүрч байна. 

Тахийг 2004 оноос Хомын талд сэргээн нутагшуулснаар тухайн бүс нутгийн зүйлийн олон янз байдалд эерэг нөлөө үзүүлсэн юм. Тухайлбал: Тохиолдохоо болиод байсан ховор зүйл болох "Бөхөн" болон "Борцгор хотон" Хомын талд ахин тэмдэглэгдэх болсон юм. Түүнчлэн Сээрийн нурууны тахь сэргээн нутагшуулах хашаа нь зэрлэг амьтдад таатай орчин болжээ. Мөн Завхан голын хэсэг уг хашаагаар хамгаалагдснаар голын хөндийд чацарганы өтгөн шугуй бий болж, олон амьтдын амьдрах орчин болж байна. Амьдрах орчны нөхцөл сайжирснаар зэрлэг амьтны тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

Тахь

Янгир

Бөхөн

Цагаан зээр

Дагуур огдой

Дэлдэн зараа

Бозлог зурам

Цомч шишүүхэй

Хомын талд 141 зүйлийн шувууд бүртгэгдээд байна.

Хомын тал нь шувуудын зүйлийн олон янз байдлаар баялаг бөгөөд ус намгархаг газрын шувууд, махчин шувууд, тал хээрийн шувууд олонтой. Хар болон Дөргөн нуур, Багануур, Завхан гол, Тээл голууд нь ус намгархаг газрын шувуудын хувьд гол түшиц нутаг болдог. Багануур нь 2005 онд Шувуудад чухал газар (ШЧГ)-аар бүртгэгдсэн.

141 зүйл шувуудаас  улаан дансны олон улсын болон бүс нутгийн үнэлгээгээр 45 зүйл нь ховордлын зэрэг өндөртэй бүртгэгдсэн байна. 

Хээрийн галуу

Тураг гогой

Хотны бүгээхэй

Эгэл хилэнжигүүр

Морин харцага

Борцгор хотон

Цагаан халбагант

Нөмрөг тас

Flora

Six dominant vegetation of xeric types (hard steppe, Psammochloa villosa comm, speargrass sand steppe, foothill steppe, wormwood steppe, rocky hill comm) in Khomyn tal cover 88.86% of the entire land. The eponym is predominated in vast community of Psammochloa villosa, whereas Stipa glareosa/gobica predominant among other significant species cover of remaining five vegetation types. The mesic vegetation types (reed bed, wet riverbed meadow, elymus sand steppe) made of 11.14% of Khomyn tal area mainly dispersed in water table or lake shores.

Stipa glareosa is a dominant grass of plain whereas a similar species of Stipa gobica found in desert steppe community near Seer Mountain in the east, both of which have the highest nutrition among others.    

Vegetation communities

    1. Desert steppe (dominated by Anabasis brevifolia, Reaumura soongorica)
    2. Reaumura steppe with Artemisia Klementzae (R. soongorica, Artemisia klementzae)
    3. Sand-steppe with stipa: (Stipa glareosa, Artemisia klementzae, A. xerophytica)
    4. Sand-steppe with Psammochloa (Psammochloa villosa – Artemisia klementzae)
    5. Mountain steppe (Caragana leucophlea, Eurotia ceratoides, Stipa glareosa)
    6. Rocky hill community
    7. Sand-steppe with Elymus: (Elymus paboanus, P. Sibiricum)
    8. Riverbed community: (Calamogrostis epigeos, Carex duriuscula)
    9. Reedbed community (Phragmites communis)

134 species of plants are registered in Khomyn tal.

Чацаргана

Монгол хунчир

Манан хамхаг

Хуурайсаг шарилж

Хар суль

Монгол тарваган шийр

Хөмүүл

Цагаалин цахилдаг

Ландшафт

ХТБЦГ нь ус намгархаг газар, элсэн манхан, өндөр болон нам уулс, уулын хээр, цөлөрхөг хээр болон татмын ой зэрэг ландшафтын гайхалтай зохицлыг агуулдаг.

Нам уулс

Татмын ой

Уулын хээр

???

Хар сульт цөлөрхөг хээр

Ус намгархаг орчин

Цөлөрхөг хээр

Элсэн манхан

Бидний ажилтай танилцана уу

Тахь сэргээн нутагшуулалт
Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих
Судалгааны хөтөлбөр
Хомын талын БЦГ-ын менежмент
Үр дүн