“Байгаль хамгааллын итгэлцлийн сан” санаачилгын хүрээнд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

  • 2023-09-12

Монгол Улсын Засгийн газрын “Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлого”-ын хүрээнд байгаль хамгааллын салбарын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, түүнийг удирдан зохицуулах мөн байгаль хамгааллын урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор “Байгаль хамгааллын итгэлцлийн сан”-г БОАЖЯ, Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллага болон бусад холбогдох талууд хамтран байгуулж байгаа бөгөөд засгийн газар, хувийн хэвшил, ТББ, олон нийтийн төлөөлөл зэрэг оролцогч талуудыг өөрсдийн удирдлагын тогтолцоонд нэгтгэж байгаа билээ.

Энэхүү санаачилгын хүрээнд хамтран ажиллах зорилгоор Дэ Нэйче Консерванси (TNC) болон Хомын талын тахь ТББ-ууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Байгаль хамгааллын итгэлцлийн сан нь бие даасан, төрийн бус, ашгийн бус хуулийн этгээд бөгөөд байгаль хамгааллын санхүүжилтийг босгон, түүнийг зохистой удирдаж, улмаар биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийг дэмжсэн байгаль хамгааллын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдаж байна.