Нөхөрлөлүүдийн сургалт

  • 2022-12-24

2022 11 сард “Хүн төвтэй байгаль хамгаалал” ТББ-тай зорилтод орон нутгийн 27 гишүүнд гурван өдрийн уулзалт, сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь 2019 оноос хойш цувралаар зохион байгуулж байгаа гурав дахь удаагийн сургалт бөгөөд энэ удаад нөхөрлөлүүдийн менежментийн төлөвлөгөөг хамтран үнэлж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын (НИТАЖ) тухай ярилцан, цаашид хийх нэн тэргүүний ажлуудаа хамтран төлөвлөлөө.
Уулзалтын үеэр “Хомын талын элч” явуулын номын сангийн үйл ажиллагааг идэвхижүүлэн, нутгийн иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан шинэчлэн баяжуулсан нийт 10 багц номыг малчин өрхүүдээр аялуулж эхэллээ.

Хомын талын БЦГ-т нутгийн иргэдэд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд иргэд, нөхөрлөлүүдэд зориулсан шат дараатай сургалт болон бусад төлөвлөгөөт ажлууд ийнхүү эхэлж байна. Сургалт, уулзалтын үйл ажиллагааг бидэнтэй хамтран амжилттай зохион байгуулсан “Хүн төвтэй байгаль” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.