“Хомын талын тахь” ТББ Онц багийн малчдад яаралтай тусламж үзүүллээ

  • 2024-01-15

Завхан аймагт өнгөрсөн жил хур тунадас бага, газрын гарц муу, мөн 11 сараас хойш хүйтний эрч эрс чангарч өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор “Хомын талын тахь” ТББ Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Өчигдөр буюу 2024 оны 1-р сарын 14-ны өдөр тус багийн 41 малчин өрхөд долоон сая төгрөгийн 40 тонн хивгийг тараасан. “Цас зудтай, хүнд хэцүү энэ цаг үед бидний амьжиргаанд ийнхүү дэм үзүүлсэнд талархалтай байна” хэмээн малчид хэлж байсан юм.

“Хомын талын тахь” ТББ нь орон нутгийн хөгжил, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн төлөвлөгөөт үйл ажиллагааныхаа хүрээнд энэхүү яаралтай тусламжийг хүргэж байгаа билээ.