“Сар” гүү

  • 2022-09-25

2022 оны наймдугаар сар гарсаар Хомын талд энэ жилийн 20, 21 дэх гүүнүүд унагаллаа. Долоо хоногийн өмнө манай Сар нэртэй гүү охин унага төрүүлсэн бөгөөд энэхүү унага мэндэлснээр манай тахийн сүргийн хүйсийн харьцаа 50:50 хувь болж тэнцээд байна. Сар гүү маань Сээрт ирж төрсөн унагануудын хамгийн ахмад настай нь бөгөөд 12 жил дараалан унагалж байгаагаас сүүлийн зургаан жилд нь охин унага төрүүлээд байгаа билээ.