Шинэ машин хүлээн авлаа

  • 2022-09-27
Байгаль орчин аялал жуулчлалын яам, ХБНГУ-ын KFW хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд байгаль орчны байгууллагуудад бартаат замын автомашин гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа 2022 оны 9 сарын 25ны өдөр Чингисийн талбайд болж өнгөрлөө. Төслийн хүрээнд манай байгууллага цоо шинэхэн Тоёота Ланд Круйзор 79 маркийн авто машинаа гардан авлаа. Энэхүү төсөл нь 2015-2027 оны хооронд нийт 14 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд хамгийн урт удаан хугацаанд, тогтвортой хэрэгжиж байгаа билээ. “Хомын Талын Тахь” ТББ-ын зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ХБНГУ-ын KFW хөгжлийн банк болон төслийн багийн хамт олонд ЧИН СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье! Мөн энэхүү машиныг хүлээн авах боломжийг бий болгон, байгаль орчны салбарт хамтран зүтгэж буй хамт олон, хүн нэг бүрийн хичээл зүтгэлд талархаж гүнээ талархаж байна. Хомын талд хонгор адуугаа хариулах, холыг товчлон алсыг ойртуулах шинэхэн хүлгийн маань алтан шар зам өлзийтэй байх болтугай!